А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠤ ᠴᠢᠮᠡᠭ

Шалтгааны чимэг

Causal ornament [са. hetu, тө. rgyu’i rgyan]

Зохист аялгууны толийн утгын 35 чимгийн 13 дахь чимэг. Өгүүлэхийг хүссэн юмс үзэгдэлд ямар нэг ялгамжаатай гойд шалтгаан байгааг үзүүлнэ. Үүсгэгч шалтгааны зарим нэгэн онцлогт түшиглээд үүсгэгдэхүүн үрийн ахуй үе адилгүй зарим нэгэн ил буюу далдуур хэрхэн гарсныг тодруулан гаргаж ойлгуулах яруу зохист үгийн найруулга.
Шинжлэх ухааны салбар

Хүмүүнлэгийн ухаан

Үндсэн салбар

Утга зохиол

Дэд салбар

Төвөд хэлт утга зохиол судлал

Эх сурвалж

Дандины "Зохист аялгууны толь"-ийн гол нэр утгын тайлбар, 2017. 182-192

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь