А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠨᠢᠴᠤᠯᠭᠠᠳᠤ ᠴᠢᠮᠡᠭ

Няцалгат чимэг

Reverse; revesing [са. vyatireka, тө. bzlog pa can]

Зохист аялгууны толийн утгын 35 чимгийн 8 дахь чимэг. Энэ нь эхлээд хоёр зүйлээ адилтгаснаа, дараа нь түүнээсээ буцаж, адилсахгүй шинжүүдийг дурдана гэсэн санаа юм. Адилтгалын үгээр бодитой баригдсан буюу утгын хүч болон үеийг олсон алин нэгэнд шүтээд өгүүлэхийг хүссэн хоёр бодисыг зарим нэг шалтгааны үүднээс харицлан ижилсүүлж өгүүлээд бас дахин бодис өөр өөрт оршсон нийт бусын онцлог ялгаа заримыг өгүүлснээр адил бус болохыг үзүүлэх бөгөөд адилтгалаас няцаж өгүүлдгийн учир “Няцалгат” хэмээнэ.
Шинжлэх ухааны салбар

Хүмүүнлэгийн ухаан

Үндсэн салбар

Утга зохиол

Дэд салбар

Төвөд хэлт утга зохиол судлал

Эх сурвалж

Дандины "Зохист аялгууны толь"-ийн гол нэр утгын тайлбар, 2017. 164-168

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь