А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠪᠦᠷᠢᠨ ᠪᠤᠰᠤ ᠥᠭᠦᠯᠡᠪᠦᠷᠢ

Бүрэн бус өгүүлбэр
Хэлзүйн бүтцийн хувьд байвал зохих зарим гишүүдийг нь хурааж, орхиж, нэрлээгүй боловч тэр гишүүдийг нь хэл ярианы орчин, хам сэдвээс нөхөн сэргээж болдог утга, мэдээллийн талаасаа бүрэн өгүүлбэртэйгээ дүйх өгүүлбэрийг хэлнэ. Мэдээллийн агуулга, утга зүйн шинжээрээ гүйцэд буюу бүрэн өгүүлбэртэйгээ дүйдэг, хэл зүйн бүтэц буюу хэлбэрийн хувьд зарим бүрэлдүүлбэр нь илрээгүй ч нөхөн хэлж, сэргээх тэмдэгтэй байдаг.
Шинжлэх ухааны салбар

Хүмүүнлэгийн ухаан

Үндсэн салбар

Хэл шинжлэл

Дэд салбар

Онолын хэл шинжлэл

Эх сурвалж

Б.Пүрэв-Очир, Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүй. Уб 1997, 231 х.

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь