А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠦᠭᠡᠰ ᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭᠯᠠᠬᠤ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯ

Үгсийг аймаглах уламжлал

Tradition for words of parts

Аливаа хэлний бүх үгсийг үгийн сан, утга зүй, хэл зүйн онцлог шинжээр бүлэглэн хуваах аргачлал. Ингэж хуваахдаа утга зүй, үг зүй, Өгүүлбэр зүйн үндсэн гурван зарчим баримтлах бөгөөд үгс чухам юуг нэрлэн тэмдэглэж байгааг харгалзан үзэх зарчмыг утга зүйн зарчим гэнэ. Энэ зарчим үгийн сангийн дийлэнх үгэнд таарах боловч бүх үгэнд тэр бүр тохирдоггүй. Үгсийн бүтэц, хувилал нь хэл зүйн ямар нэг ай буюу тоо, тийн ялгал, цаг, төлөвөөр хэрхэн хувирч өөрчлөгдөж болох ерөнхий шинжийг харгалзан үзэх зарчмыг үг зүйн зарчим гэнэ.
Шинжлэх ухааны салбар

Хүмүүнлэгийн ухаан

Үндсэн салбар

Хэл шинжлэл

Дэд салбар

Онолын хэл шинжлэл

Эх сурвалж

Ж. Бат-Ирээдүй, Г. Буянтогтох, Ц. Өнөрбаян, Б. Пүрэв-Очир, А. Пүрэвжанцан “монгол Хэл шинжлэлийн тайлбар толь” УБ.,2014

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь