А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠬᠥᠳᠡᠭᠡᠯᠡᠭᠦᠯᠵᠦ ᠤᠷᠤᠰᠢᠭᠤᠯᠬᠤ ᠶᠣᠰᠣ

Хөдөөлүүлж оршуулах ёс

Bury In The Open

Дундад зууны үед талийгаачийг хөдөө гадна ил орхиж араатан жигүүртэнд идүүлж алга болгох оршуулга. Хөдөөлүүлж оршуулахыг газар газарт өөрөөр нэрлэдэг. Тухайлбал, зарим газарт хөдөөлүүлэх, хөдөөлж оршуулах, сул тавих, дээр тавих, сул нутаглуулах, орогнуулах, хөдөөлөх оршуулга, хөдөөлөг оршуулга гэдэг байхад зарим нутагт ил тавих, задгай тавих, хээр гээгдүүлэн оршуулах, тэнгэрт дэгдээх, агаар мандал цогцлоох зэрэг олон янзаар нэрлэдэг байна.
Шинжлэх ухааны салбар

Хүмүүнлэгийн ухаан

Үндсэн салбар

Археологи

Дэд салбар

Археологийн дурсгалын төрөл

Эх сурвалж

Хурцбилэг Н. Монголчуудын оршуулгын соёл. Хөх хот, 2003.

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь