А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠬᠥᠭᠵᠢᠩᠭᠦᠢ ᠬᠦᠷᠡᠯ ᠦᠨ ᠦᠶ᠎ᠡ

Хөгжингүй хүрлийн үе

MiddleBronze Age

НТӨ II мянганы эхэн үед Евразийн оршин суугчид маш хол зайд олноор нүүдэллэж эхэлснээс гадна хүрлийг өргөнөөр хэрэглэж мал аж ахуй хөгжүүлэх болсон тэр үеийг нэрлэсэн нэршил. Одоогийн Монгол улсын нутгаас олноор илэрдэг түрүүлэг нь харуулсан оршуулгат булш, Сагсай хэлбэрийн булш зэргээс гадна Мөнххайрханы соёлын дурсгалууд хөгжингүй хүрлийн үед хамаарна. Энэ үед хөрш зэргэлдээ орших Сибирь, Алс Дорнод зэрэг бүс нутгуудаар Окуневын, Глазковын, үүнээс хойшлоод одоогийн Якутын нутгаар Ымыяхтахийн соёлууд хөгжиж байсан бол Хятадын Эрлитоугийн соёлыг уг бүс нутгийн хүрлийн үеийн анхны соёл хэмээн үздэг.
Шинжлэх ухааны салбар

Хүмүүнлэгийн ухаан

Үндсэн салбар

Археологи

Дэд салбар

Археологийн үечлэл

Эх сурвалж

Монголын эртний булш оршуулга. Монголын археологийн өв. III боть. УБ.,2016.

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь