А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠾᠣᠮᠣ ᠡᠸᠷᠧᠻᠲ᠋ᠦᠶᠰ (ᠪᠣᠰᠤᠭ᠎ᠠ ᠶᠠᠪᠤᠭᠴᠢ ᠬᠦᠮᠦᠨ)

Хомо эректус (homo erectus-босоо явагч хүн)

Homo Erectus

Африк, Евразийн эоплейстоцен болон плейстоцены түрүү болон дунд үеийн хомогийн төрлийн эртний хүний ерөнхий нэр. Хомо Эректус нь Авсралопитек, Хомо хабилисыг бодвол тэдэн шиг цээж болон таазны хэсэг бөгтөр бус яг хүн шиг цэх зогсож чадах болсон байв. Homo erectus-ийн хамгийн эртний олдвор геологи онцлогийг 1.8 сая жил болохыг тогтоожээ. Дунд плейстоценын эхэн буюу 700 000 жилийн тэртээд австралопитек болон хомо хабилис ерөнхийдөө үгүй болж харин Homo erectus-ийн хувьсал хөгжил эхэлсэн гэж үздэг.
Шинжлэх ухааны салбар

Хүмүүнлэгийн ухаан

Үндсэн салбар

Археологи

Дэд салбар

Археологийн судалгааны арга зүй

Эх сурвалж

Монголын археологийн нэвтэрхий толь. УБ.,2021. т.303-304

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь