А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠬᠣᠶᠠᠷᠳᠠᠭᠴᠢ ᠣᠷᠣᠰᠢᠭᠤᠯᠭ᠎ᠠ

Хоёрдогч оршуулга

Second Funeral

Талийгчийн бие цогцос, араг ясны үлдэгдэл зэргийг дахин хөдөлгөж оршуулга үйлдэх ёс Анхдагч оршуулга бол талийгчийг уг тавьсан газар юм уу байгууламжаас дахин хөдөлгөлгүй эцсийн байдлаар оршуулсан байдаг бол хоёрдогч оршуулгад яг эсрэгээрээ талийгчийн бие цогцсыг анхлан байрлуулсан газар юм уу байгууламжийг эцсийн гэж үзэхгүй харин түр зуурын гэж үздэг. Тодорхой цаг хугацаа өнгөрсний дараа тодорхой зан үйл гүйцэтгэж байж талийгчийн бие цогцос юм уу араг ясны үлдэгдлийг хөдөлгөн зөөвөрлөж эцсийн байрлалд нь тавьж оршуулах ёс болно.
Шинжлэх ухааны салбар

Хүмүүнлэгийн ухаан

Үндсэн салбар

Археологи

Дэд салбар

Археологийн дурсгалын төрөл

Эх сурвалж

Хурцбилэг Н. Монголчуудын оршуулгын соёл. Хөх хот, 2003.

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь