А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠬᠢᠷᠭᠢᠰᠬᠡᠭᠦᠷ

Хиргисүүр

Khirgisuur

Хүрлийн хожуу үеийн оршуулга ба тахилын чулуун байгууламж Монгол улсын төв, баруун хэсэг буюу Хэнтий аймгийн баруун хэсэг, Сүхбаатар аймгийн хойд хэсгээс баруунш нийт нутгийг хамрах төдийгүй хил залгаа ОХУ-ын бүрэлдэхүүнд багтах Буриад улс, Тува улс, Алтай улсын нутаг дэвсгэр, БНХАУ-ын Шинжааны хойд хэсэгт тархсан байна. Хиргисүүр нь овгор чулуун дараас түүний гадуур байх дөрвөлжин болон дугуй хүрээ, үүнийг дагалдсан том жижиг хэлбэр хэмжээтэй чулуун дагуул байгууламжуудаас бүрдэнэ.
Шинжлэх ухааны салбар

Хүмүүнлэгийн ухаан

Үндсэн салбар

Археологи

Дэд салбар

Археологийн соёл

Эх сурвалж

Монголын эртний булш оршуулга. Монголын археологийн өв. III боть. УБ.,2016.

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь