А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠬᠠᠳᠠᠨ ᠤ ᠣᠷᠣᠰᠢᠭᠤᠯᠭ᠎ᠠ

Хадны оршуулга

Cave Burial

Монголын дундад эртний нүүдэлчдийн үхэгсдээ байгалийн бэлэн агуй хонгил, хадны хөмөг ашиглан шороо чулуугаар далдалж нөгчигсдийн шарил Байрлалын хувьд ихэвчлэн уулын дунд болон орой хэсгийн холын бараа сайн үзэгдэх дэвсэг дээрх хадны хөмөг, агуйд тохиолдоно. Гол төлөв ам нь урагшаа буюу эсвэл зүүн урд, баруун урд зүг чиглэсэн хүний анхаарал татахааргүй жижгэвтэр агуй ба хадны хөмгийг сонгосон байдаг.
Шинжлэх ухааны салбар

Хүмүүнлэгийн ухаан

Үндсэн салбар

Археологи

Дэд салбар

Археологийн дурсгалын төрөл

Эх сурвалж

Монголын археологийн нэвтэрхий толь. УБ.,2021. т.275

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь