А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠤᠯᠠᠭᠠᠨ ᠪᠤᠭᠤᠳᠠᠢ

Улаан буудай

Wheat

Үр тарианы нэгэн төрөл. Латин нэр нь Triticum SPP гэдэг. Дорно дахинд хоёр төрлийн зэрлэг буудай байдаг. Үүнд зэрлэг einkorn (Triticum boeoticum) болон зэрлэг emmer (Triticum dicoccoides) зүйл байдаг. Зэрлэг болон таримал Triticum boeoticum нь Ираны Али Кош буюу одоогоос 7000 жилийн өмнөх шинэ чулуун зэвсгийн дурсгалт газраас олдсон талаар дурдагджээ. Харин Triticum boeoticum нь зэрлэг болон таримал хэлбэрээрээ Ойрх Дорнодод илүү түгээмэл байсан ба хожим нь Европт тархсан гэж үздэг. Зусах буудай (T. aestivum L.) нь Ойрх Дорнодод 6000 жилийн өмнө үүссэн хэмээн таамагладаг. Европт буудайн олдоц илэрсэн хэд хэдэн шинэ чулуун зэвсгийн үеийн суурин байдаг ч төмөр зэвсгийн үеийн дурсгалуудаас илүүтэйгээр илэрдэг.
Шинжлэх ухааны салбар

Хүмүүнлэгийн ухаан

Үндсэн салбар

Археологи

Дэд салбар

Археологийн эд өлгө

Эх сурвалж

Монголын археологийн нэвтэрхий толь. УБ.,2021. т.260

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь