А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠣᠷᠢᠨᠢᠶᠠᠻ

Ориньяк

Aurignacian

Хуучин чулуун зэвсгийн дээд үеийг нэрлэсэн нэршил. Ориньякын цаг үе нь 43.000 – 20.000 жилийн өмнөх үеийг хамарна. Ориньякын соёлын онцлог нь цахиур чулуунаас цуулан авсан урт ялтасны хажуу ирмэгийг гүдгэр хэлбэрээр засаж ирлэсэн хутга, хянгар болон үлдэц хэлбэрийн зэвсгүүд, ясаар шовхлон хийсэн маш нарийн хийцтэй төрөл бүрийн багаж зэвсгүүд байхаас гадна хад чулуунаа зурж үлдээсэн анхны зургийн дурсгалууд юм.
Шинжлэх ухааны салбар

Хүмүүнлэгийн ухаан

Үндсэн салбар

Археологи

Дэд салбар

Археологийн үечлэл

Эх сурвалж

Монголын археологийн нэвтэрхий толь. УБ.,2021. т.197

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь