А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠴᠠᠬᠠᠷ

Цахар

Tsakhar

Ар Юань улсын Монголын зүүн гарын гурван түмний нэг. Даян хаан Монголыг дахин нийлүүлсний сүүлээр Цахар (Чахар) түмтийг өөрийн залгамжлагч хөвгүүддээ өмчилж өгөв. 1675 онд Цахарын Бүрэн чин ван Чин улсыг эсэргүүцээд ялагдсаны дараа Цахарыг одоогийн Датун хотын хавьд нүүлгэн найман хошуу болгон захирсан. Цахар найман хошуу нь одоогийн Өвөр монголын Улаанцав аймгийн зүүн өмнөд хэсэг, Шилийн гол аймгийн өмнөд хэсгийг хамарч байжээ.
Шинжлэх ухааны салбар

Хүмүүнлэгийн ухаан

Үндсэн салбар

Угсаатны зүй

Дэд салбар

Монголын угсаатны зүй

Эх сурвалж

Л.Жамсран болон бусад, Монголын түүхийн бага нэвтэрхий толь, V боть, УБ., 2009. 271-272-р т.

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь