А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠪᠠᠷᠭᠤ

Барга

Barga

Дорнод Монголд суудаг  нэгэн угсаатны бүлэг. Өвөг дээдэс нь 13-р зууны өмнөөс Байгаль нуурын зүүнтээ Баргажин төхөмд нутаглаж байсан Баргууд хэмээх хүчирхэг аймаг болно. Манлай баатар Дамдинсүрэнгийн дагуулан ирсэн баргууд Монгол улсад нүүн ирээд Сэцэн хан аймагт Манлай вангийн хошууг бүрдүүлэн суурьшжээ. Энэ хошууны хойчис нь эдүгээ Дорнод аймагт аж төрж байна .
Шинжлэх ухааны салбар

Хүмүүнлэгийн ухаан

Үндсэн салбар

Угсаатны зүй

Дэд салбар

Монголын угсаатны зүй

Эх сурвалж

Х.Нямуу, Монголын угсаатны зүйн удиртгал, УБ., 1992. 155-р т.

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь